 |
|
|
| | |
Ардын эмчилгээ дом
Хар домын судар
Монголчууд эрт цагаас хүн малын элдэв өвчнийг таньж оношлох, эмчлэх, сэргийлэх арга туршлага эзэмшжээ. Монгол оронд хугарсан ясыг эвлүүлж барих, мултарсан үеийг оруулах, гэмтэж доргисон эрхтнийг засах, халаах, төөнөх, зүүлэх, рашаан усаар тойлох, хурсан муу цусыг ханаж гаргах, элдэв өвчин эмгэгийг тохирох эм тан, хоол ундаар анагааж байлаа.
Түүнчлэн өвчнийг анагаахдаа сэтгэл санааны хүчийг олонтаа ашиглаж байв. Үүнийг монгол оронд дом шившлэгийн засал бие даан хөгжсөний илрэл гэлтэй. Энэ бүхэн хэдэн зууны тэртээгээс заншил болсон юм. «Хар домын» сударт тэдгээрээс нэлээд тусгажээ.
Хүзүү хөшин хуяантваас гуа сайхан эдийг өмнө нь тавиад түүний зүгт гурван гурав ес мөргүүлээд өвдсөн газрыг цагаан эдээр арчаад тэр эдийн зүгт сацал барьж өргүүлбээс сайн. Хулгана ярыг хулгана өдрийн хулгана цагт эхнэр хөнгөрсний муу юмыг булсан түүний дээрх шорооноос авч ярыг үрээд тагтааны баас хүхэр хоёроор шавбаас сайн.
Хамрын цус гаран эс зогсвоос агьтай буцалгасан цагаан занданг тосонд хайлаад түрхвээс сайн.
Архины шар эс зохивоос хөх арвайг танчилж буцалгаад усыг ууваас сайн. Басхүү ямарваа арвайн ишийг үе үе буцалгаж ууваас сайн.
Ер эдгэж ядсан шарханд зарааны үс, улаан, цагаан занданг тосонд хайлаад түрхвээс сайн.
Гөгий гарсанд ямарваа малын халуун баас сайн. Шөнөд нойр эс хүрвээс хүний оройн үс, морины сүүж, хар тос гураваар хамрын баруун нүхийг утваас сайн гм. |
| | |
Буцах | |
| Ардын эмчилгээ дом Буцах |
| | |
|
| | | | | | | | | | | | |
|
|
|
|
|